Энэхүү Нууцлалын бодлого нь таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах/хуваалцах, хадгалах, хамгаалах талаар тайлбарлана.
1. Нэр томьёоны тодорхойлолт
- Хувийн мэдээлэл: Хувь хүнийг шууд/шууд бусаар таних боломжтой мэдээлэл (жишээ нь: нэр, утас, имэйл, хаяг, байршил гэх мэт).
- Хэрэглэгч: Mega Үйлчилгээнд бүртгүүлсэн, ашиглаж буй хувь хүн/байгууллага.
- Хамтрагч байгууллага: Mega-тай хамтран захиалга биелүүлдэг байгууллага.
- Хүргэгч: Хүргэлт гүйцэтгэгч (Mega-ийн ажилтан эсхүл гэрээт/гуравдагч этгээд хүргэгч).
2. Цуглуулж болох мэдээлэл
Mega нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд дараах мэдээллийг цуглуулж/боловсруулж болно:
2.1. Хэрэглэгчээс шууд авдаг мэдээлэл
- Утасны дугаар
- Овог нэр / имэйл хаяг (Сонголтоор)
- Захиалгын мэдээлэл (бараа/үйлчилгээ, тоо хэмжээ, үнийн дүн, захиалгын төлөв)
- Хүргэлтийн байршил, хаягийн мэдээлэл
- Санал хүсэлт, гомдол, чат/дуудлагын харилцааны мэдээлэл
2.2. Байршлын мэдээлэл (шаардлагатай тохиолдолд)
- Хүргэлт гүйцэтгэх, ойролцоох үйлчилгээ санал болгох зэрэг зорилгоор байршлын мэдээлэл ашиглаж болно. Та төхөөрөмжийн permission-ээр зөвшөөрөх/татгалзах боломжтой.
2.3. Төхөөрөмж ба ашиглалтын мэдээлэл (Operational/Analytics)
- Төхөөрөмжийн суурь мэдээлэл (OS/апп хувилбар гэх мэт)
- Апп ашиглалтын статистик, лог (сесс, товшилт, навигац, алдааны мэдээлэл) — үйлчилгээний хэвийн ажиллагаа, сайжруулалт, алдаа оношлоход.
3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Хэрэглэгчийг танин баталгаажуулах, бүртгэл удирдах
- Захиалга үүсгэх, боловсруулах, хүргэлт гүйцэтгэх
- Хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх, санал хүсэлт/гомдол шийдвэрлэх
- Үйлчилгээний чанар сайжруулах (аналитик, статистик)
- Аюулгүй ажиллагаа хангах, луйвраас сэргийлэх
- Урамшуулал, сурталчилгаа, мэдэгдэл илгээх
4. Мэдээлэл хуваалцах (дамжуулах) нөхцөл
Mega нь таны тодорхой зөвшөөрөлгүйгээр таны хувийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй. Гэхдээ үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд дараах байдлаар мэдээлэл хуваалцаж/дамжуулж болно:
4.1. Хамтрагч байгууллага
Захиалгыг бэлтгэх, биелүүлэх зорилгоор хамтрагч байгууллагад захиалгатай холбоотой мэдээллийг дамжуулна. Хамтрагч байгууллага нь мэдээллийг зөвхөн захиалга гүйцэтгэх зорилгоор ашиглана.
4.2. Хүргэгч
Хүргэлт гүйцэтгэхэд шаардлагатай хүрээнд хэрэглэгчийн утасны дугаар, хүргэлтийн хаяг зэрэг мэдээллийг хүргэгч талд дамжуулж болно.
4.3. Үйлчилгээ үзүүлэгч туслан гүйцэтгэгч
Mega нь үйлчилгээний гүйцэтгэл хянах, алдаа оношлох, статистик шинжилгээ хийх зорилгоор гуравдагч этгээдийн үйлчилгээ (жишээлбэл Firebase, Google Analytics зэрэг) ашиглаж болзошгүй. Энэ тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч нь өгөгдлийг аюулгүй хадгалах, зөвхөн тохирсон зорилгоор ашиглах үүрэгтэй бөгөөд бид гэрээний/бодлогын шаардлага тавина.
4.4. Хууль, эрх бүхий байгууллага
Хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу.
5. Хамтрагч байгууллагын мэдээлэл хамгаалах үүрэг
Mega-гаар дамжсан хэрэглэгчийн мэдээлэл нь нууцад хамаарах бөгөөд хамтрагч байгууллага нь дараах үүргүүдийг хүлээнэ:
- Зөвхөн захиалга гүйцэтгэх зорилгоор ашиглах,
- Зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй байх,
- Зохих хамгаалалтын арга хэмжээ авах
6. Мэдээлэл хадгалах хугацаа
Бид таны мэдээллийг зөвхөн шаардлагатай хугацаанд хадгална (Үйлчилгээний зорилго биелэх хүртэл, эсхүл хууль тогтоомжид заасан хугацаагаар).
7. Хэрэглэгчийн эрх
Хэрэгчлэгч дараах эрхийг эдэлнэ:
- Хувийн мэдээллээ шинэчлэх, залруулах хүсэлт гаргах
- Харилцааны тохиргоогоо өөрчлөх (мэдэгдэл/сурталчилгаа)
- Өөрийн мэдээллийг устгах хүсэлт гаргах (хуульд нийцүүлэн)
- Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө бичгээр цуцлах
Хүсэлт гаргах хаяг: info@megatech.mn
8. Аюулгүй байдлын арга хэмжээ
Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд зохих техникийн, удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ (жишээ нь SSL/TLS дамжуулалт, хандалтын эрхийн хязгаарлалт, шаардлагатай тохиолдолд өгөгдөл шифрлэлт). Гэсэн хэдий ч интернэт орчинд мэдээллийн бүрэн аюулгүй байдлыг 100% баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.
9. Хүүхдийн нууцлал
Mega нь 13-аас доош насны хүүхдүүдэд зориулагдаагүй. Хэрэв эцэг эх эсвэл асран хамгаалагч нь хүүхэд нь хувийн мэдээллээ өгсөн талаар мэдсэн бол бидэнтэй холбогдож мэдээллийг устгуулах боломжтой.
10. Бодлогын шинэчлэлт
Мега технологи ХХК нь энэхүү нууцлалын бодлогыг шинэчилж болох ба шинэчлэлтийг апп/үйлчилгээгээр дамжуулан мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрлийг дахин авч болно.
11. Холбоо барих
- Компанийн нэр: Мега технологи ХХК
- Имэйл: info@megatech.mn
- Хаяг: Улаанбаатар, Хан-Уул, 2-р хороо, 19 хороолол, Чингисийн өргөн чөлөө, 35а, 1601 тоот